Монгол, Хятад улс эрчим хүчний салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-30 11:15:30

Эрчим хүчний яам БНХАУ-ын "China national complete engineering corporation" компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, "China national complete engineering corporation" компанийн Худалдааны газрын менежер Чин Мин нар гарын үсэг зурав.

 ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ, "Монгол Улсын эрчим хүчний салбарын цаашдын стратеги хөгжил болон эрчим хүчний хэрэгцээг үндэслэн эрчим хүчний салбарт зураг төсөл хийх, барьж байгуулах, ашиглах зэрэгт арвин туршлага хуримтлуулсан "China national complete engineering corporation"-тай урт хугацааны туршид хамтран ажиллаж, Монгол Хятад  улсын эрчим хүчний салбарт харилцан ашигтай, эрх тэгш, хамтран хөгжих нөхцөлтэйгээр энэ Санамж бичгийг байгуулж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурахад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар байлцлаа. 

Связанные новости