Хуучнаар “Нарны титэм”-ийн Ж блокийг дуудлага худалдаагаар худалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-10 11:42:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн, хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбай бүхий обьектыг энэ сарын 26-нд дуудлага худалдаагаар худалдана.


Дуудлага худалдааны анхны үнэ 1,920,014,738 төгрөг бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна.


Энэ дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулах юм.


“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах 1222 ам.метр талбайг өнгөрсөн 4 дүгээр сард нийслэлийн өмчид авсан. “Баруун Сэлбэ” төвийг 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад оруулж, УИХ-ын 1999 оны тогтоолоор нийслэлийн өмчид шилжүүлж, НӨХГ-ын баланст бүртгэжээ. Улмаар 2004 оноос түрээсэлж буй талбайг нь 14 иргэн, аж ахуйн нэгжийн хувьд шилжүүлсэн бөгөөд “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан аж

Связанные новости