Шинэчилсэн цагийн хуваариар ажиллаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-04 17:10:18

Өнөөдрөөс эхлэн Цахилгаан түгээх сүлжээний “Дундговь” салбар шинэчилсэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна. Шинэчилсэн цагийн хуваарь нь урьд мөрдөж байсан цагаас 30 минутаар хойшилжээ.

Тодруулбал, тус байгууллага өглөө 8 цагт ажлаа эхэлдэг байсан бол одоо 8 цаг 30 минутад эхэлнэ. Өдрийн цайны завсарлага 12 цагт байсныг 12 цаг 30 минут,  орой ажил тарах цагийг 17 цаг 30 минут болгосон байна.

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК- ний  гүйцэтгэх захиралын тушаалаар ийнхүү тус байгууллага хөдөлмөрийн дотоод журмандаа өөрчлөлт оруулсан ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

 

Связанные новости