Египетэд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой 50 босогчийг устгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-05 10:01:13

КАИР. /Sputnik/. Синайн хойг дахь “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой 50 босогчийг устгалаа гэж Египетийн цэргийнхэн мэдэгдэв.

Босогчдын “Wilayat Sinai” /Sinai Province/ бүлэглэлтэй тэмцэх уг ажиллагаанд нисдэг тэрэг, нисэх онгоц, хуурай замын хүчний анги оролцсон байна гэж Египетийн “Masrawy” цахим хуудсанд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Египетийн агаарын цэргийн хүчнийхэн “Wilayat Sinai” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн наад зах нь 40 босогчийг устгасан байна.

“Wilayat Sinai” бүлэглэл 2014 оны 11 дүгээр сард “Лалын улс” бүлэглэлд үнэнч болохоо зарлажээ.

Тус бүлэглэл нь бүс нутаг дахь цэргийнхэн, аюулаас хамгаалах хүчнийхэнд чиглэсэн халдлага үйлддэгээрээ зартай билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, тус бүлэглэл Синайн хойгоос гадна, тодруулбал, жуулчдын дунд харьцангуй нэрд гарсан Египетийн Баруун цөлд үйл ажиллагаагаа тэлсэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости