Ким Жөн Ун их буучдын байлдааны бэлэн байдлыг шалгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-05 13:36:54

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Ардын армийн олон чиг үүрэгтэй есөн томоохон анги нэгтгэлийн их буучдын дунд байлдааны бэлэн байдлыг шалгах уралдаан зохион байгуулжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /СТЦМА/ мэдээлснээр, цэргүүд бүгд байгаа онож, “өдөөн хатгагчдад хайр найргүй цохилт өгөхөд” арми бэлэн гэдгийг харууллаа. Ким Жөн Ун сургуулилтын үр дүнд сэтгэл хангалуун үлдсэн бөгөөд их буучдыг “сайтар бэлтгэгдсэн мэргэн буучид” гэж үнэлжээ. Урамшуулал болгож тэрбээр бусдаас онцгой ялгарсан цэрэг, офицеруудыг медалиар биечлэн шагнасан байна. “Нам, хувьсгал, улс орон болон ард түмнийг найдвартай хамгаалахын тулд” их бууны анги нэгтгэлүүдийн байлдааны бэлэн байдлыг хангахад орчин үеийн дайны нөхцөлд тохирсон шинэ арга барилыг нэвтрүүлэхийг Умард Солонгосын дээд командлагч үүрэг болгосон байна. СТЦМА-ийн мэдээлэлд сургууль хийх газар, өдрийн талаар дурдаагүй байна. Ким Жөн Ун Умард Солонгосын маршал цолтойгоор улсынхаа Зэвсэгт хүчнийг удирддаг.

Д.Жаргал

 

Связанные новости