Трамп: Путинтэй тун удахгүй уулзах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-07 10:06:55

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 7 /AP/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тун удахгүй уулзах төлөвтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт мэдэгджээ.


Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын хийсэн яриа хэлэлцээг маш сайн хэлэлцээ болсон” хэмээн Д.Трамп тодорхойлсон байна. Мөн ОХУ-ын асуудлаар бид ихээхэн ахиц дэвшил гаргалаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч онцлон хэлжээ. 


Удахгүй уулзалт болох магадлал өндөр байна гэж Д.Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн хоёр орны төрийн тэргүүн нарын удахгүй болох төлөвтэй байгаа уулзалтын талаар хэлэхдээ, олон саад тотгорыг даван туулах томоохон ажил хүлээж байна гэжээ.


"Өнөөдөр сайхан өдөр байлаа, гэхдээ биднийг маш их ажил хүлээж байна. Олон саад бэрхшээл байсаар байгаа бөгөөд бид ирэх өдрүүдэд, магадгүй ойрын хэдэн долоо хоногт шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна хэмээн М.Рубио Fox Business” сувагт мэдээлсэн байна.


В.Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нартай уулзахад нээлттэй гэж Д.Трамп хэлсэн талаар хэвлэлүүд Цагаан ордныг эш татан лхагва гаргийн өглөө мэдээлсэн юм. Д.Трампын зүгээс Украины асуудлаар тохиролцоонд хүрэхэд ОХУ-д өгсөн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө В.Путин, С.Уиткофф нарын уулзалт боллоо.

Связанные новости