Чөлөөт бөхийн УАШТ ширүүхэн болж шинэ аваргууд төрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-11 13:43:39

Бүх ард түмний спортын ХIҮ наадмын хүрээнд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд 2 өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээний үеэр БТСХТ-ийн Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтсийн дарга, гавьяат дасгалжуулагч Л.Нямын удирдсан судалгааны баг бөхчүүдийн бэлтгэлжилтийн байдал, тактик-техникийн гүйцэтгэлийн тоо, чанар сэдвээр судалгаа хийсэн нь энэ тэмцээний нэг онцлог байв.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 95, эмэгтэй 39 нийт 134 бөх зодоглосны дотор эрэгтэй 61 кг-д “Хасу-Мегастарс” багийн бөх, ОУХМ Б.Нэмэхбаяр, оюутны дэлхийн аварга, ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Д.Гомбодорж, 86 кг-д Азийн спортын наадмын хүрэл медальт, ОУХМ П.Өсөхбаатар, армийн дэлхийн аварга, ОУХМ О.Үйтүмэн, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нямбаяр, ОУХМ Б.Өлзийсайхан, 125 кг-д Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ж.Чулуунбат, ахмадын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Ш.Батмөнх, ОУХМ Н.Золбоо, эмэгтэй 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Отгонцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Э.Даваачимэг, Залуучуудын олимпийн мөнгөн медальт, ОУХМ Б.Дөлгөөн, 58 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ А.Батцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ П.Орхон, ОУХМ С.Бямбацэрэн, ОУХМ Б.Шоовдор, 63 кг-д олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой алтан медальт, Ггавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Б.Нямгэрэл, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг, Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг зэрэг шилдэг бөхчүүд байлаа.

Эмэгтэй 53 кг-д ОУХМ Б.Хатантуул, ОУХМ Б.Дөлгөөнийг 4:3 онооны харьцаагаар хожиж ОУХМ Э.Сумьяа хагас шигшээ барилдаанд ОУХМ Д.Отгонцэцэгийг цэвэр ялсан.

Эмэгтэй 60 кг-д олон сайхан хурц барилдаан болж ОУХМ Э.Гантуяа, гавьяат тамирчин Т.Мөнхтуяаг 4:0, ОУХМ Б.Шоовдорыг 8:6, ОУХМ А.Батцэцэгийг 9:1, ОУХМ П.Орхон, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 11:6, ОУХМ А.Батцэцэг, ОУХМ С.Бямбацэрэнг 4:3 онооны харьцаагаар дийлсэн. Эрэгтэй 86 кг-д ОУХМ Б.Нямбаяр, ОУХМ Б.Өлзийсайханыг 6:5 онооны харьцаагаар дийлсэн ч хагас шигшээ барилдаанд ОУХМ П.Өсөхбаатарт 1:9 онооны харьцаагаар ялагджээ.

Эмэгтэй 75 кг-ын хагас шигшээ барилдаанд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Г.Наранчимэгийг 3:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

Эрэгтэй 74 кг-ын шувтаргын барилдаан онц сонирхолтой болж гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Т.Гомбодоржийг 4:4 онооны харьцаагаар хожиж Ж.Чулуунбатын хамт 3 дахь удаагаа Спортын наадмын аварга цол хүртлээ. Мөн Б.Одончимэг, С.Батцэцэг, О.Үйтүмэн нар хошой аварга, П.Орхон, Э.Сумьяа, Т.Түвшинтулга анх удаагаа аваргаар тодорлоо.

2016 оны Бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн УАШТ-ий дүнг танилцуулъя. Эрэгтэй: 57 кг-д 1. С.Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
2. Д.Цогтбаатар /”Алдар”, ҮШБ-ийн тамирчин/
3. Э.Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракшн”, ҮШБ-ийн болон нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/
3. Т.Тулга /”Арслан” клуб, Азийн өсвөрийн аварга/
61 кг 1. Т.Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/
2. Б.Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/
3. Б.Нэмэхбаяр /ХУД /, Г.Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/
65 кг 1. Б.Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/
2. Б.Номин /”Гацуурт-Олимп” клуб, ҮШБ-ийн тамирчин, МҮДС, ДАШТ-ий мөнгөн медальт/
3. Ц.Чингис /”Ганьт” клуб/, Г.Мандахнаран /”Алдар”, ҮШБ-ийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/
70 кг 1. Б.Батзориг /”Хилчин” СХ-ны тамирчин, оюутны дэлхийн аварга/
2. Б.Батсүх /Хан-Уул дүүрэг, “Хасу-Мегастарс” клуб/
3. Б.Цогтгэрэл /Хан-Уул дүүрэг/, Д.Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/
74 кг 1. П.Өнөрбат /ХУД, ”Хасу-Мегастарс” клуб, ҮШБ-ийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн өсвөрийн аварга/
2. Д.Гомбодорж /Арслан” клуб/
3. Д.Алтангэрэл /”Хилчин” спорт клуб/, Г.Төрболд /”Женко” клуб/
86 кг 1. О.Үйтүмэн /”Алдар”, ҮШБ-ийн тамирчин, армийн дэлхийн аварга /
2. П.Өсөхбаатар /“Хилчин” , Азийн наадмын хүрэл медальт/
3. Б.Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
3. Л.Төртогтох /”Хилчин” спорт клуб/
97 кг 1. Д.Хүдэрбулга /”Сүлд”, ҮШБ-ийн тамирчин, Азийн аварга/
2. М.Билгүүтэй/”Женко” клуб/
3. Г.Пүрэвдорж , А.Батмөнх / хоёул ”Харгант-Цамхаг” клуб/
125 кг 1. Ж.Чулуунбат /“Сүлд” спорт хороо, ҮШБ-ийн тамирчин/
2. Н.Золбоо /”Хүч” спорт хороо/
3. Ч.Хөх-Чилэнгэр /”Хилчин” спорт хороо/, Ө.Батзул /Баянзүрх дүүрэг/
Эмэгтэй: 48 кг-д 1. Ц.Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб /
2. Б.Мөнхнар /Баянзүрх дүүрэг/
3. Э.Нарангэрэл /”Хангарьд”, Азийн залуучуудын аварга/
3. Б.Мөнхтуяа /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб/
53 кг 1. Э.Сумьяа /”Замчин”, ҮШБ-ийн тамирчин, ДАШТ-ий мөнгө/
2. Б.Хатантуул /”Арслан” клуб /
3. Д.Отгонцэцэг /ХУД, ”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ий мөнгө/
3. Б.Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн мөнгөн медальт/
55 кг 1. Г.Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
2. П.Отгонбаяр /”Женко” клуб/
3. Н.Анударь /”Цастын барс” клуб/, Б.Болортуяа /”Женко” клуб/
58 кг 1. П.Орхон /”Алдар”, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
2. Э.Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮДС/
3. С.Цэрэнчимэд /”Алдар”, ҮШБ-ийн тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга/, Б Шоовдор /УБТДС/
60 кг 1. О.Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
2. Х.Болортуяа /Орхон аймаг/
3. Б.Номин-Эрдэнэ /“Хангарьд” клуб/, С.Наранцэцэг /ҮБТДС/
63 кг 1. С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой алтан медальт, универсиад наадмын аварга/
2. Э.Дэлгэрмаа /Налайх дүүрэг/
3. Ц.Шинэхүүхэн /”Хангарьд” клуб/
3. Б.Нямгэрэл /”Алдар” спорт хороо/
69 кг 1. Ш.Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
2. О.Насанбурмаа /”Хангарьд” клуб, ҮШБ-ийн тамирчин, ДАШТ-ий 3 хүрэл медальт, Азийн аварга/
3. М.Хишигмаа /”Арслан” клуб/
3. З.Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/
75 кг 1. Б.Одончимэг /”Алдар” спорт хороо, ДАШТ-ий хүрэл медальт/
2. О.Бурмаа /”Хангарьд”, ҮШБ-ийн тамирчин, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт/
3. Б.Даваацэрэн /ҮБТДС/, Г.Наранчимэг /”Хилчин”, наадмын аварга/
Багийн нэгдсэн дүн: Нэгдүгээр байрт “Хилчин” спорт хороо, /129 оноо, дасгалжуулагч Н.Түмэннаст/, хоёрдугаар байрт “Алдар” спорт хороо, /106 оноо, дасгалжуулагч Ц.Цогтбаяр/, гуравдугаар байрт ХУД, “Хасу-Мегастарс” клуб, /81 оноо, дасгалжуулагч Ц.Баярсайхан/ тус тус шалгарлаа.

Д.Өлзий

 

Связанные новости