Хөлбөмбөгийн дасгалжуулагчид АХБХ-ны сертификат гардаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАзийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны футзалын дасгалжуулагчийн анхан шатны сургалт 2015 оны 10 дугаар сарын 19-24-нд МХБХ-ны байранд амжилттай боллоо.
Сургагч багшаар Австрали улсын иргэн Жонн Стивен Найт МХБХ-нд хүрэлцэн ирж сургалтыг удирдаж орчин үеийн хөлбөмбөгийн спортын онол болон практикийн хичээл заажээ. Сургалтанд нийт 17 хүн оролцсоноос 2 эмэгтэй 15 эрэгтэй дасгалжуулагч хамрагдсан бөгөөд дасгалжуулагчдын сертификатыг өнөөдөр МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан гардууллаа. Тэрбээр, Сертификат гардсан дасгалжуулагчдад хандан Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хөгжлийн түүчээ болсон шилдэг дасгалжуулагчид болохыг хүсэн ерөөж, амжилт хүсч баяр хүргэв.
Д.Өлзий