2016 онд залуучуудын хөгжлийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-12 17:52:17

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2016 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.

Тус аймгийн Залуучуудын холбооноос 2016 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгох саналыг орон нутгийн удирдлагад илэрхийлээд байсан юм. Энэхүү санал хүсэлт, нутгийн иргэдийн саналаар ийнхүү биеллээ оллоо.

Ингэснээр энэ онд төрийн болон ТББ-ууд нутгийнхаа залуу хүн бүрийн хөгжлийн төлөө ажиллах боломж нээгдэж байгаа юм.

Өвөрхангай аймаг нь 112 мянган хүн амтайгаас 40 мянга гаруй хувийг залуус эзэлдэг бөгөөд тулгамдсан асуудал нь ажлын байр, гэр бүл төлөвлөлт, соён гэгээрлийн асуудал байдаг байна.

Ж.Болор

Связанные новости