Их аварга Хакүхо тэргүүтэй 4 бөх башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-15 10:27:53

Мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны тэмцээн буюу Хацү башё Токио хотноо “Рёогокү Кокүгикан” ордонд болж байгаа бөгөөд энэ башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй 4 бөх тэргүүлж байна.

Тухайлбал, Их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Котошёогикү, маэгашира-6 Окиноүми, М-8 Такаясү нарын бөхчүүд ганц ч унаагүй башёг манлайлж байгаа юм. Тэдний араас Их аварга Харүмафүжи, Какүрюү, озэки Гоэйдо, Тэрүнофүжи нарын 11 бөх 3 даваа, 1 унаатай тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнд явж байна.

Д.Өлзий

Связанные новости