А.Мөнхнаран аймгийн шилдэг үсчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:55:20

Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын тэмцээн болж Сарнай салоны үсчин А.Мөнхнаран  титэм гоёлоор алтан медаль, эмэгтэй тайралтаараа хүрэл медаль хүртэж хос медалийн эзэн болжээ.

Тэрээр 10 гаруй жил үсчинээр ажиллаж байгаа бөгөөд  Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж шилдэг үсчин болохоо баталсан байна. Тус аймгийн Мөрөн суманд 130 орчим үсчин, 30 орчим гоо сайханчид гоо зүйн үйлчилгээ үзүүлэн тогтмол ажиллаж байгаагийн 80 хувь нь 18-35 насны залуучууд бөгөөд сүүлийн жилүүдэд улс, аймаг, бүсийн тэмцээнд амжилттай оролцож байгаа ажээ.

Энэ онд Хөвсгөл аймгийн үсчин гоо засалчдын холбоо байгуулагдаад 15 жил болж байгаа бөгөөд ойгоо бүтээлч ажлаар угтахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа

Связанные новости