БНСУ-ын эмч нар шүд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-19 13:26:33

Нүүр, ам судлалын “NEI” эмнэлэгт энэ сарын 23-нд БНСУ-ын эмч, сувилагч нарын баг ирж шүдний имплант хийхээр болсон байна.

Тус эмч, сувилагч нарын баг нь өндөр чадвартай мэргэшсэн баг бөгөөд өмнө нь энэ эмнэлэгт хэд хэдэн удаа имплант хийсэн туршлагатай юм. Шүдний имплант нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх болон зогсоох зорилгоор унасан шүдний оронд хиймэл шүдний ёзоорыг эрүүний ясанд суулгаж дээр нь шаазан бүрээс хийдэг. Шүдний имплант нь хиймэл шүдний ангилалд багтдаг төдийгүй гоо сайхны зориулалттай юм.

Шүдгүй хүн нь ярих инээхдээ өөртөө хязгаарлалт тавихаас гадна тухайн хүний идэх зуршилд өөрчлөлт орсноор  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж шаардлагатай эрдэс бодисоо авч чаддаггүй. Унасан шүдний зайд имплантыг суулгаснаар дуртай  хоолоо зажилж идэх боломжтойгоос гадна эрүүний ясыг сэргээснээр нүүрний хэв шинжийг хэвээр нь хадгалдаг учраас залуу сайхан харагддаг.

Тус эмнэлэг нь БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран үс шилжүүлэн суулгах мэс заслыг 2009 оноос хойш амжилттай хийж байгаа юм. Уг мэс засал нь хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг бөгөөд үсний ургалт ихтэй газраас үс авч, үсний ургалт багатай болон үсгүй хэсэгт маш нямбай шилжүүлж суулгадаг. Уг ажилбарын дараа төрөлхийн мэт харагддаг гэдгээрээ онцлогтой. Мөн NEI эмнэлэг дээр үс шилжүүлэн суулгах мэс засал хийхээр БНСУ-ын эмч нарын баг ирэх юм.

Д.Өлзий

Связанные новости