Архангай аймаг шилдэг 50 улс төрчөө шалгаруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙОрон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос санаачлан орон даяар зохион байгуулсан “Шилдэг 50 улс төрч” гшалгаруулах арга хэмжээ Архангай аймагт сайн хэрэгжиж, иргэдийн сонголтоор тавин шилдгээ шалгаруулжээ.
Үүний эхний есд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор магнайлж, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ–ын гишүүн Н.Батбаяр, Монгол Улсын алдарт уяач Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар айрагдаж, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Нэргүй, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, төлөөлөгч хуульч Д.Мөнхбат нар удаалжээ.
Улс төрчдийг шалгаруулах энэ арга хэмжээнд компьютертэй харьцдаг залуучууд, суралцаж буй оюутнууд, “Архангай амьдрал” сонинг захиалагчид түлхүү идэвхтэй оролцсон байна.
Архангай. Л. Булган