Ерөнхий сайд шинэ зөвлөхүүдтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-20 15:37:23

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орон тооны бус зөвлөхүүдийнхээ тоог нэмжээ.

Ерөнхий сайдын зөвлөхөөр Б.Даваацэрэн, М.Хүдэрбаатар, Х.Ержан нарыг томилсон байна.

Б.Даваацэрэн нь Хөдөө аж ахуйн яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

М.Хүдэрбаатар өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.

Х.Ержан нь Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан ба гурвуулаа АН-ын ҮЗХ-ны гишүүн юм.

Б.Туул

Связанные новости