Иргэдэд НӨАТ-ын баримт хэвлэж өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:52:31

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн хууль 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж, Урамшууллын сисмемийг нэвтрүүлж эхэллээ.

Иргэдэд худалдан авалтын 2 хувийн урамшуулал, сугалааны тохиролтой баримт өгөх ажиллагаа улс даяар хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймагт Электроник мон ХХК-иас арван аж ахуйн нэгж дээр кассын машин суурилуулсан байна. Гэвч сүлжээний асуудлаас шалтгаалан зарим газрууд холболтоо хийлгээгүй байгаа юм.

Тодруулбал Арцат богд трейд, Молор худалдааны төв, Арвин худалдааны төв, Дэлгэрэх супер маркет, Түмэн наст бичиг хэргийн дэлгүүр, Оюу төв, Бумбат худалдааны төв, Билэг супермаркет, Арвай палас зочид буудал, Залаа буудал, зэрэг газрууд иргэдэд баримт хэвлэж өгч байгаа бол үүрэн телефоны газрууд, Авто тээврийн газар, MCS ХХК, Гэрэл ресторан, Петровис ШТС зэрэг салбар компаниуд дээрх үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа аж.

Б.Батчимэг

Связанные новости