Хиллари Монголд айраг ууснаа дурсав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 09:44:53

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөгч Хиллари Клинтон Монголд айраг ууж байсан тухайгаа дурсаад, амт нь иссэн тараг шиг байсан гэжээ.

Үүний дараа түүнтэй хамт явсан эмч, Хилари Клинтоныг мал, амьтны бруцеллёз өвчний халдвар авсан эсэхийг шалгах шаардлагатай болсон байна.

Гадаадад аялахад нь тохиолдсон гайхалтай адал явдлын талаар Хиллари Клинтоноос “WHO” телевизийн улс төрийн сэтгүүлч Дэйв Прайс асуухад, Хиллари айраг ууснаа дурсчээ.

БНХАУ болон ОХУ-ын дунд хавчигдсан Монгол Улс коммунизмыг халж, ардчилалд шилжихээр шийдвэрлэснийг дэмжих зорилгоор тус улсад Хиллари Клинтон 1995 онд тэргүүн хатагтай байхдаа айлчилж, нүүдэлчин айлаар зочилжээ.

Зочломтгой нүүдэлчин айл Хиллариг айргаар дайлсан байна.

“Үнэхээрийн зочломтгой, найрсгаа харуулж надад айраг өгсөн. Тэр айлын гишүүд бүгд над руу харж байсан. Айрагнаас амсахад нэлээн исгэлэн байсан” гэж Хиллари хэлээд инээжээ. Айрагны амт иссэн тараг шиг байсан гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Д.Нямтулга

 

Связанные новости