10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 08:53:08

Сангийн яам өчигдөр буюу энэ сарын 25-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 100 мянган ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг 10 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.

Тус жижиглэнгийн үнэт цаасны нэгж бүр нь 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 13.560 хувийн хүүтэй юм. Иргэн, аж ахуйн нэгжүүдээд 10 тэрбум 326 сая төгрөгийн санал ирүүлсэн бөгөөд Хөрөнгийн бирж судалж үзэн 10 тэрбумын саналыг биелүүлжээ.

Үнэт цаасны хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд дуусна. Цаашид арилжаалах Засгийн газрын үнэт цаасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хаягаар тогтмол мэдээлэх юм.

Ч.Ариунболд

Связанные новости