СЗХ зөвшөөрлийн цахим систем нэвтрүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСанхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаандаа “Зөвшөөрлийн цахим систем” нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү системийг нэвтрүүлснээр санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах өргөдлөө зайнаас гаргах боломжтой бөгөөд хүсэлт материалыг хүлээн авч, хянах бүх үйл ажиллагаа автоматжин хүний хүчин зүйлээс хамааралгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдвэрлэгдэх гэнэ.
Энэ ажлын хүрээнд тус хороо иргэний бүртгэл мэдээлэл, татвар, авто тээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын сүлжээнд нэвтэрч, шаардлагатай мэдээллийг өөрөө шууд татаж авдаг байхаар хариуцсан байгууллагуудтай тохиролцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа аж.
Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн бааз бүрдсэнээр зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд зохицуулагч байгууллагын зүгээс тавих хяналт сайжрахын зэрэгцээ зах зээлийг хөгжүүлэх, бодлогын шийдвэрийг тоо мэдээ, судалгаанд үндэслэх зэрэг олон давуу талыг бий болгожээ.
Б.Туул