Цэцийн их суудал маргааш хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-27 11:52:33

Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан маргааш 09.30 цагаас болох гэж байна. 

УИХ-аас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэж, 14 дүгээр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэн хүлээж авсан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан юм. 

Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахин хэлэлцэхдээ хүлээж авч шийдвэрлэснээр уг асуудлыг Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай болсон. 

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан маргааш товлогдоод байна. Хуралдаан Цэцийн байранд нээлттэй болно. 

Н.Туяа

Связанные новости