Байгалийн хий, газрын тосны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-27 08:34:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр байгалийн хий, газрын тосны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Связанные новости