УИХ-ын чуулган хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-28 20:15:42

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 19.20 цагт 98.7 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд эхэллээ. 

Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахаас татгалзсан байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Ажлын цаг дууссан ч УИХ-ын дарга З.Энхболд цаг сунгаж хуралдах санал гаргахад гишүүдийн олонх нь дэмжлээ.

Асуудлын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны шийдвэрийг тус байнгын хорооны дарга А.Бакей, дараа нь огцруулах үндэслэлийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дүгнэлтийг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцуулав.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүдийн дийлэнх нь асуулт асууж, үг хэлэх санал гаргаад байна.

Н.Туяа 

 

Связанные новости