Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах яамны Дэд сайдыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналт,
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал
солилцов.
Монгол Улсад 2020-2024 онд Бүгд Найрамдах
Узбекистан Улсын нийт 32 ажилтан хөдөлмөр эрхэлсэн байна. Харин энэ оны тавдугаар
сарын байдлаар тус улсын 9 иргэн хөдөлмөр эрхэлж буй аж.