Энэ сарын 15-наас хүйтний эрч бага зэрэг суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-12 12:40:29

Маргааш нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи 13-15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган  шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 47-52 градус, өдөртөө 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 15-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Связанные новости