Ээлжит бус чуулганы нээлт пүрэв гараг хүртэл хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулганы нээлт хоёр дахь өдрөө хойшилсоор байна.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 12-ны өдөр ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргасан. Тус захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг 2 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, 24 асуудал хэлэлцэхээр заасан юм.
Ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан өчигдөр ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Өнөөдөр ч мөн хойшлохоор болсон. Ирэх пүрэв гарагт хуралдахаар зөвшилцөж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.