Хаврын чуулган руу хуулийн төслүүдийг шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 20:50:56

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд гишүүдийн 89.3 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд ажлын хэсэг байгуулж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тогтлоо. Ажлын хэсгүүдийг ирэх долоо хоногоос байгуулахаар болов.

Б.Туул

 

 

Связанные новости