Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-02-20 12:28:17

Туркийн цэргийнхэн Сири рүү орж болзошгүй тухай мэдэгдэлтэй болон Сири-Туркийн хил орчмын байдал хурцдаж байгаатай холбогдуулан Москва баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг  зарлах тухайгаа мэдэгдэв.

Энэ талаар ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова  тус байгууллагын сайтад өгүүлжээ. Тэрээр  “Турк улс Сирийн нутаг дэвсгэр дээр цэргээ оруулж болзошгүй төлөвтэй” холбогдуулан ОХУ  урьдчилсан  ямар  алхмууд хийх төлөвтэй байгаа тухай ийн бичжээ.

“Бид “Лалын улс”-ын  /Орос улсад хориглосон/ алан хядагчид Сирийн нутаг дэвсгэр рүү   нэвтэрч, тэнд террорист баазуудыг байгуулж буйд сэтгэл түгшиж байна. Энэ нь асуудлыг  улс төрийн аргаар зохицуулах хүчин чармайлтуудыг доройтуулж буй юм. Үүнтэй холбогдуулан ОХУ  өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зарлах гэж байна. Үүнд  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тогтоолтой зөрчилдөх  Сирийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй  зогсоохыг шаардсан, Сирийн энхийн ажиллагааг дэмжих хүчин чармайлтуудыг  эрчимжүүлэх зэрэг  шаардлагуудыг  тавьж буй юм” гэжээ.

Энэ сарын 14-ний өдөр  Сирийн ГХЯ-наас  гаргасан мэдэгдэлд, Туркийн хилээс тус улсын нутаг дэвсгэр рүү пулемёттай  автомашины цуваа нэвтэрсэн гэж дурджээ. Цувааны бүрэлдэхүүнд 100 орчим зэвсэглэсэн этгээд байсан ажээ. Үүнийг Дамаск туркийн цэргийн хүчний болон хөлсний цэргүүд гэж үзэв. Маргааш нь Турк улс Сирийн нутаг дээр өөрийн цэргийнхнийг  илгээснийг няцаасан тухай оросын РБК уламжлав.

Үүнээс гурав хоногийн дараа  ”Reuters” туркийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн өндөр албан тушаалтны ярьсныг иш татан ийн уламжилжээ.  Тэрээр Анкара эвслийн  өөрийн түншүүдээ, ялангуяа, АНУ-ыг таван жил үргэлжилж буй  Сирийн иргэний дайныг дуусгавар болгохын тулд тус улсын цэргийн газар дээрх ажиллагаанд хамтрахыг хүссэн гэжээ. “Бид газрын ажиллагаанд оролцохыг хүсч байна. Хэрвээ тохиролцоонд хүрвэл, Турк улс үүнд оролцох болно. Ийм ажиллагаагүйгээр дайныг дуусгах боломжгүй” гэж тэр хэлжээ.     

Москва хот. А.Огторгуймаа

Связанные новости