Цас орж ихэнх нутгаар хүйтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст, 6-7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Харин 7-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.