Засгийн газар ээлжит хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм батлах тухай, “Халх гол төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай зэрэг нийт 19 асуудал хэлэлцэхээр товложээ.
Мөн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хоёр ч асуудлаар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийх аж.
Б.Туул