Малчид хадлангийнхаа 82, хувийг бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-04 15:13:49

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд малчид бэлтгэх хадлангийн 82.8 хувийг бэлтгэсэн гэж аймгийн ХХААГ мэдээллээ.

Малчдын хүчээр 88.5 мянган тонн байгалийн хадлан, 1.2 мянган тонн ногоон тэжээл, 8.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тонн гар тэжээл, 8.2 мянган тонн давс хужир шүү бэлтгэх төлөвлөгөө буйгаас байгалийн хадлан 73.3 мянга, ногоон тэжээл 90, үйлдвэрийн тэжээл 189, гар тэжээл 933, давс, хужир, шүү 235 тонныг бэлтгэсэн байна.

Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэлийн ажилд 163 дугуйт трактор, 56 трактор хадуур, 53 трактор тармуур, 32 хаман боогч, 1059 гар хадуур, 1045 бага оврын трактор хадуур, 4204 хүн хүч ажиллаж байна гэж Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Ганхуяг ярилаа.

М.Батжаргал

Связанные новости