Аймгийн хэмжээнд 24 худаг шинээр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-04 15:15:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй болон энгийн уурхайн 767 худаг ашиглахад бэлэн байна гэж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэлд дурджээ.

Энэ жил 24 худаг шинээр гаргасан байна. Хүн ам болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргах долоон худаг 125.8 сая төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 22 худаг 360.0 сая төгрөгийн нээлттэй тендер зарлагдсан.

Тендерт “Мон тего” ХХК, “БИММ” ХХК, “Таширын хүрээ” ХХК-иуд шалгарч гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан ярив.

М.Батжаргал

Связанные новости