Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад гэрчилгээ гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбоо, Оюуны өмчийн газар хамтран нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг энэ сарын 28-29-нд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд жил бүр нийслэлийн 1500 орчим сурагч хамрагддаг бөгөөд энэ жил 2000 орчим сурагч оролцсон байна. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр олимпиадад амжилттай оролцсон 6-12 ангийн сурагчдыг хүлээж авч, зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа.
Уг олимпиад нь найм дахь удаагаа болсон ба анх удаа Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулсан аж.
Б.Туул