Нойтон цасны улмаас үр тариа цасанд дарагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-06 19:54:15

Булган /МОНЦАМЭ/.Булган аймгийн нутгаар өнгөрсөн хоногт орсон нойтон цасны улмаас аймгийн хэмжээгээр 4370 га талбайн улаан буудайн ургац цасанд дарагджээ.

Цас их хэмжээгээр орсноос үр тариа толгойгоо даахгүй бөхийж, налсан бөгөөд цаг агаар тааламжтай байвал зориудын тоног төхөөрөмж ашиглаж хураан авах боломжтой гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тооцоолж байна.

Хутаг-Өндөр суманд 3000, Сэлэнгэ суманд 1000, Тэшиг суманд 200, Хангал суманд 170 га талбайн улаанбуудайн ургац цасанд дарагдаж налсан аж.

Өнгөрсөн хоногт нийт нутгаар 0.2-9.0 мм хур тунадас нойтон цас орж нутгийн өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурсан. Баян-Агт суманд 35, Хангал суманд 13, Бугат суманд 11см, Тэшиг суманд есөн см цастай гэж Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

М.Батжаргал

Связанные новости