Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэгсдэд 5 жил 6 сарын хорих ял оноожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 5-ны өдөр иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс тэднийг хүн худалдаалах, насанд хүрээгүй хүүхдийг улсын хил давуулсан хэргээр ял оноосон байна.
Шүүгдэгч Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.