Засгийн газрын хуралдааны шийдвэрээр мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ.
Тус хуралдаанаар Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм батлах тухай, Монгол Улсад зохион байгуулах олон улсын арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 19 асуудал хэлэлцсэн.
Хуралдааны мэдээлэл 11 цагаас болох ба мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил хийх юм.
Б.Туул