"Барселона" шинэ дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМАДРИД. /TASS/. “Барса”-чууд Испанийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээнд "Райо Вальекано" багийг 5:1 оноогоор ялсан байна. Луис Энрикегийн “асрамжид байгаа” каталончууд 29 ялалт, 6 тэнцээгээр 35 тэмцээнийг ялагдалгүй дуусгажээ.
"Барселона" нэг ч ялагдалгүйгээр тэмцээнүүдийг дуусгаснаар Испанийн клубуудын хувьд шинэ дээд амжилт тогтоожээ. Өмнөх дээд амжилтыг Мадридын “Реал” баг 1988/89 оны улирлын тоглолтод 34 тэмцээнийг нэг ч ялагдалгүйгээр дуусгаж тогтоож байсан байна.
Райо Вальекано" багтай хийсэн тэмцээнд Лионель Месси тоглолтын 23, 53, 72 минутад гурав дараалан гоол оруулсан бол Иван Ракитич /22 минутад/, Арда Туран /86 минутад/ хоёр нэг нэг гоол хийжээ. Турок "Барселона"-гийн бүрэлдэхүүнд тоглож эхэлснээсээ хойших анхны гоолоо оруулсан байна.
Д.Жаргал