Гэр хорооллын 180 гаруй мянган айл өрхийн 90 гаруй хувь нүхэн жорлон ашигладаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-д “Дэлхийн 00-ийн өдөр”-т зориулсан арга хэмжээ болж хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл түгээлээ.
ДЭМБ-ын тооцоогоор дэлхий дээр 2,4 тэрбум хүн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж /АЦБ/-аар хангагдаагүй. АЦБ-ийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулснаар суулгалт өвчнийг 26 хувь, нас баралтыг 65 хувиар бууруулдаг байна. АЦБ-д нэг ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд эрүүл мэндэд зарцуулах зардлыг 5,5-8 ам.доллараар хэмнэж болох тооцоог ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргажээ.
Монгол Улсын хүн амын 68 хувь нь 2015 оны байдлаар хот суурин газар амьдарч байгаа бөгөөд нийслэлд 1,4 сая хүн амьдарч байгаагийн 48,8 хувь нь сайжруулсан АЦБ-аар хангагдсан, харин гэр хорооллын айл өрхийн 97,3 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас нүхэн жорлон ашиглаж байна. Иймд гэр хорооллын бие засах газар нь стандарт шаардлага хангахгүйгээс энгийн нүхэн жорлонгоос шууд хамааралтай хөрс, ус, орчны бохирдол нэмэгдэж байна.
Гэр
хорооллын жорлонгийн бохир усны цооног, бие засах газрыг дүүрсэн үед
шороогоор булж, зэргэлдээ газар дахин нүх ухдаг нь хөрсийг асар ихээр бохирдуулсаар байна. Судалгаанаас үзэхэд Улаанбаатарын гэр хорооллын 180 гаруй мянган айл өрхийн 90 гаруй хувь нь ийм нүхэн жорлон ашиглаж байгаа юм.
2015 онд “Нүхэн
жорлон, муу усны нүх MNC5924:2015” үндэсний стандарт батлагдан хэрэгжиж байна. Уг стандартаар
төвлөрсөн болон бие даасан ариутгах татуургын системд холбогдох боломжгүй айл
өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын ахуйн хэрэгцээнд хэрэглэх зориулалттай нүхэн
жорлон, муу усны нүхний зураг төсөл зохиох, барьж ашиглах, хяналт тавихад
мөрдөгдөх юм байна.
Энэ зуунд дэлхий нийтийн анхаарал татаж буй гол асуудал
бол хүн амыг ундны усаар хангах, АЦБ-ийн хүртээмжийг дээшлүүлэх явдал гэдгийг
онцолж байна.