М.Уранцэцэг Осакагийн Их дуулгын аваргын төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Осака-Их дуулга-2018” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Ёшидо Санаг, шөвгийн наймд Португалийн Сидерот Мариаг, хагас шигшээд БНСУ-ын Кан Юүжеонийг тус тус цэвэр ялснаар шигшээд туналаа. Манай тамирчин алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдана. Медалийн төлөөх барилдаан 16 цаг 30 минутад эхлэнэ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar