ӨМӨЗО-ны профессор Н.Журамтыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-07 08:58:21

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд  Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Монгол тэмээ 999” арга хэмжээний хүрээнд болж буй “Тэмээчдийн зөвлөгөөн”-д оролцож байгаа БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Н.Журамтыг хүлээн авч уулзав.

Тэд уулзалтын үеэр ингэний сүүг тогтмол хэрэглэж заншвал чихрийн шижин өвчнийг анагаах боломжийн талаар ярилцлаа. 

Өвөрмонголын өөртөө засах орны эрдэмтэн, судлаачид ингэний сүү нь чихрийн шижин өвчнийг анагаах боломжтойг тогтоосон бөгөөд Япон улсад ингэний сүүний бэлдэц бүтээгдэхүүнийг экспортлож эхэлсэн байна. Өнөөдөр Өвөрмонголын тэмээчид 1 литр ингэний сүүг 100 юаниар худалдаалж байгаа бол боловсруулсан ингэний сүүн бүтээгдэхүүн зах зээл дээр 200 юань байгаа талаар дуулгаад, зарим мэдээллийг танилцуулав.  

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ингэний сүүг дэлхийн брэнд болгох боломжийн талаар сонирхож, уг асуудлаар харилцан санал солилцсон юм. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

Связанные новости