Хүрээлэн буй орчны хар тугалганы агууламж хүүхдийн өвчлөлд нөлөөлдгийг нотолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2018-12-04 17:31:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Блу скай” цамхагт “Улаанбаатар хотын хөрсний доройтол болон эрүүл ахуй" сэдэвт хэлэлцүүлийг Нийслэлийн байгаль орчны газар болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр “Төвлөрсөн ба төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, суурьшлын бүсийн хөрсний бохирдлын байдалд хийсэн тандал судалгааны дүн”, “Нийслэлийн хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн”, “Улаанбаатарын хөрсний хүнд металлын бохирдлын судалгаа, эвдэрсэн газрын тооллогы үр дүн”, “ХУД-ийн арьс ширний үйлдвэр орчмын хүнд металл, хромын бохирдлыг бууруулах судалгааны ажлын үр дүн” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлэв.



Мөн “гэр хорооллын АЦБ-ийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь” МОН-9189 төсөл, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын үзүүлэлт ба хүн амын гэдэсний халдварт өвчин хоорондын хамаарлыг судалсан дүн”, хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлого зэрэг асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг сонслоо.

Эдгээр илтгэл, дүгнэлтээс: Нүхэн жорлон, муу усны нүх. Техникийн шаардлага MNC 5924:2015 стандартыг ашиглахгүй байгаа. Хүрээлэн буй орчны хар тугалганы агууламж хүүхдийн өвчлөлд нөлөөлж байна гэсэн нотолгоо,  дүгнэлт гаргажээ.




Нийслэлийн тодорхой газруудын цэгээс авсан дээж хөрсөнд нянгийн тоо ихээр илэрчээ. Нянгийн бохирдолд томоохон худалдааны зах, гэр хорооллын нүхэн жорлон, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байна гэж дүгнэжээ.Нэн тэргүүнд хөрсний бохирдлоос хүн амын эрүүл мэндэд нөлөөллийг улам дэлгэрүүлэн нарийвчлан судлах, уг асуудлаар хүн амын мэдлэгийг сайжруулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж байв. 

Связанные новости