“Зика” вирус илэрсэн орнуудад зорчихгүй байхыг ДЭМБ зөвлөсөнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭЖЕНЕВ. /TASS/. “Зика” вирусийн халдвар бүртгэгдсэн орнуудад зорчиход заавал хязгаарлалт тавих шаардлагагүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ үзэж байна. Энэ тухай тус байгууллагын Хорооны вирус тархсантай холбоотойгоор үүссэн онцгой байдалд өгсөн зөвлөмжид дурджээ. Зөвлөмжийг Швейцарийн Женев хотод мягмар гарагт нийтэлжээ.
“Зика” вирус бүртгэгдсэн улс орнууд, бүс нутгууд эсвэл нутаг дэвсгэрт аялахыг эсвэл худалдаанд ерөнхийд нь хязгаар тавих ёсгүй” гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна. “Жирэмсэн эмэгтэйчүүдэд “Зика” вирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутгуудад зорчихгүй байхыг зөвлөж байна” гэж мэргэжилтнүүд онцлон дурджээ. Болзошгүй эрсдэл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар “Зика” вирусийн халдвар тархсан орнуудыг зорьж буй хүмүүст мэдээлэл өгөх нь маш чухал гэж ДЭМБ-ийн Хороо үзэж байна. Үүнээс гадна, бэлгийн замаар вирус халдварлахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулахыг ДЭМБ уриалжээ.
Д.Жаргал