Тусламжийн бараа эзэддээ хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 15:52:01

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хушаат, Шаамар сумдын  89 малчин өрхөд Дэлхийн мал амьтныг хамгаалах сангаас хуваарилсан 200 ш өвөлжөөний хаалтаас 102 ширхэгийг тараан өглөө.

Үүнээс гадна тус аймгийн 100 малчин өрхөд хуваарилсан 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тараах үйл ажиллагаа боллоо. Энэхүү тусламжийг Монгол Улсын Засгийн газрын "Журам, жагсаалт, хуваарь батлах туай” тогтоолын дагуу Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас Улсын хэмжээнд зудтай болон цагаанаар зудархуу аймгуудыг үнэлсэн үнэлгээ, Онцгой байдлын газраас сумдад аймгийн өвөлжилтийн байдлыг дүгнэх "Түргэвчилсэн үнэлгээний асуумж” зэрэгт тулгуурлан Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгүүдийн "Гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сан”-гаас хүргэж байгаа юм байна.

Энэхүү тусламжийг Сэлэнгэ аймгаас Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд тэнцсэн Алтанбулаг, Хушаат, Шаамар сумдын малчид авч байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Связанные новости