Золбин нохой устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-20 16:49:27

Хэнтий /МОНЦАМЭ/ “Өндөрхаан” хот тохижилтын газраас энэ сарын 16-наас золбин нохой устгалын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 80 гаруй устгаад байна.

Тус хамт олон өвлийн улиралд зам талбайн цэвэрлэгээ, нохой устгалын ажлыг ихэвчлэн зохион байгуулдаг. Энэ өвөл хур тунадас бага байгаа учир зам талбайн халтиргаа гулгаа үүсээгүй харьцангуй тайван байна. Харин өнгөрөгч намар хуваарийн дагуу нохой устгалыг зохион байгуулсан ч одоо нэмэлтээр устгал хийх шаардлага үүсчээ.

Золбин ноход өглөө оройдоо ихэвчлэн сургуулийн үүдэнд цуглардаг байна. Нохой устгалын ажлыг тодорхой дэг журмын дагуу хийдэг бөгөөд өглөө эрт хотын хөдөлгөөн эхлээгүй үед явагддаг ба өдрийн цагаар захын гэр хорооллоор тойрч хийж байна.

 

Связанные новости