В.Путин Арменийн Ерөнхий сайдтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-27 11:49:57

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арменийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашинянтай уулзаж, хоёр талын асуудал болон нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр хэлэлцэнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. Н.Пашинян ОХУ-д ажлын айчлал хийх ажээ.


Н.Пашинянтай уулзах бодолтой байгаагаа В.Путин өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн том хурлын үеэр мэдэгдсэн байна. Энэ үеэр ярихдаа тэрбээр “Армен бол Оросын стратегийн түнш улс юм. Хоёр улсын харилцаанд сэв суулгасан зүйл үгүй билээ” гэжээ.


“Хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх зорилгоор Орос улс удахгүй бүрдэх Арменийн шинэ Засгийн газартай үр дүнтэй яриа хэлэлцээ хийх бодолтой байна” гэж өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.  

Связанные новости