Сурагчид хил хамгаалах байгууллагын түүхэн замналтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-10 12:59:20

ХХЕГ-ын төв байранд байрлах Монгол Улсын Хилийн музей 2015 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Хилч, эх оронч-Монгол” аяныг зохион байгуулж заншжээ.

Энэ жилийн "Эх орончдын өдөр"-өөр уг аяныг нээж  Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулиудын нийт 4000 гаруй сурагчдад хамруулан хил хамгаалах байгууллагын түүхэн замнал, үе үеийн баатарлаг хилчдийн байгуулсан гавьяаг сурталчлан таниулжээ.

Энэхүү аян энэ жил уламжлалаа үргэлжлүүлж олон үзвэр сонирхуулах юм. “Эх орончдын өдөр”-өөр Нийслэлийн 54 дүгээр сургуулийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 60 орчим сурагч Улсын хилийн музейгээр зочлов. “Хилч, Эх оронч-Монгол” аяны хүрээнд энэ ондоо багтаан Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн 30 орчим сургуулийн 10.000 гаруй сурагчийг Улсын хилийн музейгээр аялуулахаар төлөвлөжээ. Сурагчдад музейн үзвэр үзүүлэхээс гадна сургуулийнх нь танхимд хилчдийн тухай баримтат кино, гэрэл зураг үзүүлж, яриа, лекц хийх юм байна.

Ж.Батсайхан

Связанные новости