Тооцсон хэмжээнээс илүү газар олгодог зөрчил илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн аудитын газрын шалгалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэлгүй, тооцсон хэмжээнээс илүү газар олгодог, ижил зориулалт бүхий газрыг өөр өөр хэлбэрээр эзэмшүүлдэг зөрчил дутагдлууд дийлэнх сумдад илэрчээ.
Аймгийн хэмжээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөө хуулийн дагуу боловсруулагдаж байгаа хэдий ч хэрэгжилт хангалтгүй, газар өмчлөл 16 хувьтай хэрэгжиж байгааг Аудитын газраас мөн онцоллоо. Иймээс сумдад холбогдох хууль дүрмийг хэрэгжүүлж ажиллах 5 заалт бүхий зөвлөмж, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид 4 заалт бүхий зөвлөмж хүргүүлжээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar