Шилдэг тоглогчоор хошууч Д.Одонбаяр шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газраас тус байгууллагын 15 жилийн ой, Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдынхаа дунд боулингийн тэмцээнийг зохион байгууллаа.
Энэ тэмцээний шилдэг тоглогчоор Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасгийн дарга, хошууч Д.Одонбаяр шалгарсан байна. Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах зорилготой тус тэмцээнд 9 багийн 60 гаруй тамирчин оролцсон юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байрыг Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын баг, дэд байрыг Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын баг, тэргүүн байрыг Төрийн ордны Гамшгаас хамгаалах тасаг, Дулааны цахилгаан станц 2, 3-ын гэрээт хэсгийн нэгдсэн багийн тамирчид эзэллээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.