Баянхонгорын зарим нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-18 12:19:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр нийт нутгийн 42 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 21 хувь нь бэлчээр хүрэлцээтэй байна. Харин 23 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, 9 хувь нь их буюу даац олон дахин хэтэрсэн дүнтэй гарчээ.
Дээрх нь Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргасан дүн юм.
Сумын дүнгээр авч үзвэл Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумдын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан бол Хүрээмарал, Гурванбулаг, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр, Богд сумд бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ.
Связанные новости