Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 15:20:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор Онцгой байдлын газраас энэ онд зохион байгуулж буй анхны сургалт болох Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт Эрдэнэцогт суманд боллоо.

Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Онцгой байдлын газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Мал эмнэлгийн газар, Зооноз ӨСТөвтэй хамтран тус сургалтыг энэ сарын 19-21-ний хооронд зохион байгуулсан юм.


Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг сургуулилтыг удирдан явуулжээ. Сургалтыг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 60 албан хаагч томилгоожсон техник, багаж хэрэгслийг бүрэн хамруулж, дөрвөн үе шаттайгаар хийсэн байна.


Тарваган тахал, боом болон газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийсэн тус арга хэмжээнд Эрдэнэцогт сумд "Дүүрэн хангалттай" үнэлгээ авчээ.

Связанные новости