“Алтан төлийн эзэн” шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-30 20:58:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө ХХААХҮЯ, МҮОНР-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлэг хамтран “Алтан төлийн эзэд”-ийг тодруулдаг уламжлалтай.

Энэ жил Дархан-Уул аймгаас Хонгор сумын нэгдүгээр багийн малчин Пунцагийн Даалхай Алтан ишигний эзэнХонгор сумын Зулзага багийн малчин М.Батбаяр Алтан тугалын эзэн"-ээр тодорчээ.

Аймгийн Засаг дарга С.Насанбат болон Хонгор сумын сумын Засаг дарга Б.Атархишиг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нарын хамт Алтан ишиг”-ний эзнээр тодорсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн малчин Пунцагийн Даалхайн шагналыг энэ сарын 29-нд гардуулан өглөө.

П.Даалхай нь 2000 оноос эхлэн мал маллаж эхлэн сүүлийн 19 жил тогтвор суурьшилтай мал сүргийн тоог өсгөн, ашиг шимийг дээшлүүлж, нутгийн шилмэл омгийн малыг өсгөн үржүүлж байгаа ажНийтдээ 1300 гаруй толгой малтай бөгөөд үүнээс 800 гаруй нь  ямаа ажээ.

Мөн Хонгор сумын Зулзага багийн малчин М.Батбаяр Алтан тугалын эзэн" шагналыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа гардуулсан юм.


"Алтан төлийн эзэн" шагналыг 41 дэх жилдээ олгож байгаа бөгөөд гол шалгуур нь тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлт юм.


 

Связанные новости