Аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, хадланчдад шагналыг нь гардуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-31 12:01:52

Архангай /МОНЦАМЭ/. "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн босгон дээр шороон нохой жилийн аймгийн аварга малчин 95 тодорч, шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, удирдлагууд малчдын хотонд нь гардуулж өгч байна. Мөн 2018 онд аварга малчнаас гадна аймгийн аварга саальчин 5, аймгийн аварга тариаланч, хадланчаар тус бүр хоёр хүн шалгарсан байна.

Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа Хангай сумаас төрсөн зургаан аймгийн аварга малчинд сумын удирдлагуудын хамт шагналыг гардууллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар Хангай сумын Баян-Улаан багийн малчин Б.Баярдалай, Гичгэнэ багийн малчин Л.Энхболд, Ноёнхангай багийн малчин Н.Батбаатар, Чандмань багийн малчин Ж.Батчулуун, Тэрх багийн малчин А.Ганчөдөр, Арбаясгалан багийн малчин Р.Баттулга нар "Аймгийн аварга малчин" цол хүртэж, батламжаа гардан авсан юм.


Мөн Арбаясгалан багийн малчин Р.Баттулга нь аймгийн аварга малчнаар төдийгүй сумын мянгат малчин болж, сумын удирдлагууд шагналыг гардуулж өгсөн юм.

Связанные новости